Ромын Папаас коронавирус илрээгүй
2020-03-03
Ромын Пап Францис коронавирусийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан гэж “Reuters” агентлаг мэдээллээ.
Пап лам Францисийн төлөөлөгчид дээрх мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна.
Өдгөө 83 настай хамба ламын бие чилээрхэж, хэд хэдэн арга хэмжээнд оролцоогүй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл зарим хэвлэлүүдэд гарсан юм. Ромын Папын ойрын хүмүүс коронавирусийн халдвар авч, Ватиканд тусгаарлагдсан гэж “MCM News” цахим хуудас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдээлжээ. Ватиканы хэвлэлийн албанаас энэ мэдээллийг худал гэж мэдэгдсэн байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
ИХ УНШСАН