Ираны парламентын 23 гишүүн коронавирусээр халдварлажээ
2020-03-03
Исламын бүгд найрамдах Иран улсын Эрүүл мэндийн яам тус улсын парламентын 23 гишүүн коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй коронавирусний шинж тэмдэг илэрсэн хэд, хэдэн гишүүнийг тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж буй аж.
Тус улсад одоогийн /2020.03.03/ байдлаар коронавирусээр оношлогдсон 2336 хүн байгаа бөгөөд 77 хүн амь насаа алдаад байна.
Иран улсын Эрүүл мэндийн дэд сайд Алиреза Райсигийн хэлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 835 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн амь насаа алджээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
ИХ УНШСАН