ЭМЯ: ОХУ коронавирусээс хэрхэн сэргийлж буй туршлагыг судалж байна
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ЭМЯ, ГХЯ-ны хамтарсан баг ОХУ-д коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлага судлахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар, ОХУ-д “COVID-19” халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байгаа бөгөөд дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан.
Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд коронавируст халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нь нэг бүрчлэн танилцлаа.
Тэдэнтэй ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна гэж НЭМГ мэдээлэв.