ДЭМБ: Нэг ч улс орон коронавирусын халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.07/ өгсөн мэдээллээр шинэ коронавирусаар өвчилсөн хүний тоо нэг хоногийн дотор 3608-аар нэмэгдэн 101830 хүрчээ. Хэдийгээр 57406 хүн эдгэрээд байгаа ч бид тайвшрах болоогүй. Энэ аюулт вирусаар 3489 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 103 оронд гараад байна.

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Монгол хүн мах иддэг, эрүүл чийрэг, бид коронавирус тусахгүй, дэмий зүйлд санаагаа чилээж хөрөнгө мөнгө зарж байна” гэх шүүмжлэл байна. Тэгвэл өнөөдөр өглөө гэхэд дэлхийн хэмжээнд 101830 (+3608) хүн коронавирусний халдвар авч, 3489 (+106) хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Мөн Камерун, Колумб, Бутан, Серби, Словак, Перу, Косто-Рика, Того, Ватикан, Лихтенштейн гэсэн 10 оронд халдвар шинээр гарлаа. Одоо бидний гаргаж байгаа хүчин зүтгэл, хийж байгаа хөрөнгө оруулалт COVID-19-тэй тэмцэхээс гадна олон олон сорилтыг даван туулах үндэс суурь, бэлтгэл ажил болно.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Г. Тедрос: “Дэлхийн бөмбөрцгийн нэг ч улс орон коронавирусний халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй. Хэрэв ингэж хандвал ноцтой алдаа болно. Харин халдварын тархалтыг тогтоон барих стратегийг чухалчилж, тохиолдлыг илрүүлэх, шинжлэх, тусгаарлах, хавьтлыг нэг бүрчлэн тогтоох хэрэгтэй” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.224.165)