Италид өдөрт 600 гаруй хүн коронавирусын халдвар авч нас баржээ
2020-03-21
Италид сүүлийн нэг өдөр коронавирусын халдвараар 627 хүн нас барсан гэж " Ройтерс" агентлаг мэдээллээ .
Тус улсад вирусын халдвараар нас барсан нийт тоо 4000-аас давсан үзүүлэлт нь Хятад улсад гарсан тархалтыг гүйцэж түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл өвчлөлийн хувьд, энэ нь 18 хувиас дээш үсрэлт юм. Энэ тоон үзүүлэлт нь Италид тахал эхэлснээс хойшх хамгийн өндөр тоо гэгдэж байна. Тус улсын хувьд, ихэнх нас баралт Италийн хойд хэсэгт орших Ломбарди хотод тохиолдож байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад Европт коронавирус илрээгүй ганц ч улс үлдсэнгүй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.
Эх сурвалж: ОХУ, lenta.ru мэдээллийн сайт
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.174.32)