Коронавирусын эсрэг Москвад хяналтаа улам чангатгаж байна
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Орос улсад коронавирусын халдварын 53 шинэ тохиолдол бүртгэгджээ. Гуравдугаар сарын 21-ний Бямба гарагт халдвартэй тэмцэх үйл ажиллагааны штабын мэдэгдэлд дараах мэдээллийг онцолсныг ТАСС агентлаг дамжуулж байна.
Коронавирусын халдварын тохиолдол тус улсын 18 бүс нутагт илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь захын хорооллуудаас бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүмүүсийн хамгийн олон буюу 17 хүн захын хорооллоос оношлогдсон байна. Москвад зургаан шинэ тохиолдол бүртгэгдэж, Татарстанд-тав, Нижний Новгород мужид-дөрөв, Свердловск мужид-гурав, Санкт-Петербург, Кабардино-Балкар, Краснодар, Тула, Калининградын бүсэд тус бүр хоёр, Рязань, Курган, Челябинск мужид хоёр тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэг бүс нутаг Ставрополь, Красноярск, Хабаровскийн нутаг дэвсгэр, Ханты-Мансийскийн автономит тойрог, Крымд нэг тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 253-аас 306 болж өсчээ.
ОХУ-д коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Оросын бүх субъектууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ингэхдээ хамгийн их халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн Москвад хяналтаа улам чангатгаж байгааг албаныхан онцолж байна. Хотын удирдлагууд улсын сургуулиудыг гурван долоо хоногт хаах шийдвэр гаргаж, олон нийтийн арга хэмжээнд оролцогчдын тоог хязгаарласан байна.
Эх сурвалж: Москва-lenta.ru