Коронавирусээр халдварлагсдын тоо 25.5 саяд хүрч болзошгүй гэжээ
Найман долоо хоногийн дотор Калифорни муж улс дахь коронавирусээр халдварласан хүний тоо 25.5 сая орчимд хүрч болзошгүй гэж таамаглаж байгаагаа тус муж улсын амбан захирагч Гэвин Ньюсом захидалдаа дурджээ.
“Найман долоо хоногийн хугацаанд оршин суугчдын 56 орчим хувь буюу 25.5 сая нь коронавирусээр халдварлана гэж бид таамаглаж байна. Мужийн зарим хэсэгт дөрвөн өдөрт халдвар авсан хүний тоо 2 дахин нэмэгдэж байна” хэмээн Ньюсомын АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн захидалд дурджээ.
Ньюсом АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эмнэлгийн хөлөг онгоцыг Лос-Анжелес хотын боомт руу даруй илгээхийг АНУ-ын төрийн тэргүүнээс хүсжээ. Ингэх нь эрүүл мэндийн системд үүсэх ачааллыг бууруулахад тус болно гэж тэрбээр үзэж байгаа аж.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/.