Гашуун сухайт хилийн боомтоор нүүрсний тээвэр гарч эхэллээ

 

2019 онд уул уурхайн салбар улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол нүүрсний орлогоос 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Ингэхдээ өдөрт 800-1000 автомашин зорчдог байсан байна. 2020 он гарсаар хоёр сарын хугацаанд нүүрсний экспорт зогссон. Хэдийгээр хилээр гараагүй байгаа ч 4.2 сая тонн нүүрс Цагаан хадны боомт дээр нөөцөнд бэлэн, 70 автомашин тээвэр хийхэд бэлэн байна.

БНХАУ-ын талаас хилээр нэвтэрч буй тээвэрчдээс асуумж бөглүүлэх, нүүрсний хэмжээ жинг тогтоох зэрэг шалтгаанаар орох, гарах хугацаа их шаардагдаж байна. Түүнчлэн тус улс теле камераар жолооч нарын халуун, биеийн байдлыг хянаж цааш нь төв гааль руугаа мэдээлж байгаа нь ихээхэн хугацаа алдаж байгаа гэлээ.

Цаашид орох, гарах хугацааг богиносгох өдөрт 300-350 чингэлэг гаргах боломжтой. Жолооч нарыг өглөө 8-14 цагийн хооронд БНХАУ-ын хилээр гарч 8-20 цагийн хооронд буцаж орж ирэх. Энэ хугацаанд машинаасаа буухгүй, хонохгүй байхаар зохицуулалт хийгээд байна.

Хэрэв Хятадын талд хоновол заавал 14 хоног тусгаарлах шаардлагыг нүүрс тээвэрлэгч жолооч нарт тавьж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.229)