"COVID-19": Вирусын халдвар авсны дараа биед ямар шинж илрэх вэ?

АНУ-ын Охайо мужийн оршин суугч Эми Дрисколл шинэ төрлийн коронавирусний халдвар авсны дараах эхний хэдэн цагт биед нь ямар өөрчлөлт гарсан тухай хуваалцжээ. Түүний хэлснээр, өвчний шинж тэмдэг ажил дээр байхад нь илэрч эхэлсэн гэнэ. Эмэгтэйн цээж орчим өвдөж, бие нь чичирч, халуурч эхэлсэн байна. Түүнчлэн хүчтэй хуурай ханиаж эхэлжээ.

Сүүлд нь Дрисколл зүрх нь хүчтэй цохилж, гүнзгий амьсгал авахад нь цээж орчим хүчтэй өвдөж байсан тухай өгүүлжээ. “Миний цээжийг хавчдаг багажаар хавчиж байгаа юм шиг санагдаж байсан. Хэзээ ч ийм хүчтэй өвдөлт мэдэрч байгаагүй” гэж Дрисколл ярьжээ.

Халдвар авснаас хойш долоо хоногийн дараа халуурч, чичрэх, ханиах шинж тэмдэг нь арилсан ч толгой өвдөж, бие нь сульдаж байсан гэж тэрбээр ярьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.39)