АНУ-д коронавирусний улмаас 2000 гаруй хүн нас баржээ
2020-03-29
Коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас АНУ-д 2000 гаруй хүн нас барсан тухай Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлсэн байна.
Бямба гарагийн орой гэхэд тус улсад “COVID-19”-ын халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2010 болж нэмэгджээ. Одоогоор халдвар авсан 121117 тохиолдол АНУ-д бүртгэгдээд байна.
“New York Post” сонины мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Нью-Йорк муж улсад 17 минут тутамд коронавирусний улмаас нэг хүн нас барж байгаа ажээ. Тус муж улсад коронавирусний улмаас нас барсан хүний тоо 450-д хүрсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
ИХ УНШСАН