КОВИД-19 | Хубэй мужид дотоодын нислэгийг сэргээлээ
2020-03-29
Коронавирусний халдварын голомт болсон Хятадын Хубэй мужид дотоодын зорчигч тээврийн нислэгийг сэргээжээ. Нислэг хоёр сар зогссоны дараа эргэн сэргэж байгаа талаар “People's Daily China” мэдээллээ.
Хубэй мужид агаарын харилцааг сэргээсний дараах анхны нислэг өнөөдөр /2020.03.29/ Ичан нисэх буудлаас хөөрчээ. Уг нислэгээр 64 зорчигч Фузянь мужийн Фужоу руу явсан байна.
Өнөөдрөөс эхлэн Хубэй мужид Ухань хотынхоос бусад бүх нисэх буудал дотоодын нислэгээ сэргээж байна.
Тэгвэл Ухань хотод ирэх дөрөвдүгээр сарын 8-наас эхлэх нислэгийн тасалбар худалдаалагдаж эхэлжээ. Тус хотод энэ сарын 28-наас төмөр замын харилцаа холбоо сэргэхийн сацуу метроны үйл ажиллагаа хэсэгчлэн сэргэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.38.184)
ИХ УНШСАН