Эрхүү мужид коронавирусний халдварын дахин нэг тохиолдол илэрчээ
Испаниас ирсэн эрэгтэйгээс коронавирусний халдвар илэрснээр Эрхүү мужид бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдол 2 болж нэмэгджээ.
Испаниас ирсэн эрэгтэйн шинжилгээний хариу өнгөрсөн ням гарагийн орой эерэг гарчээ. Шинжилгээг өвчтөний өөрийгөө тусгаарласан 10 дахь өдөр нь авсан байна.
Өмнө нь тус мужид АНЭУ-аас Новосибирск хотоор дамжин ирсэн 62 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн тухай мэдээлсэн юм. Новосибирск-Эрхүү чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчид одоогоор Приангарьед байрлаж байгаа бөгөөд тэднийг шинжилгээнд хамруулж байгаа аж.
Түүнчлэн Эрхүү мужид хотын эмнэлгээс мужийн халдвартын эмнэлэг рүү шилжүүлсэн нэгэн өвчтөнөөс “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол илрээд байгаа аж. Халдвар авсан өвчтөнүүдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна. Эрхүү мужид 7 мянга гаруй хүн өөрийгөө тусгаарлажээ.