Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулууныг томилохоор болжээ
2019-01-19
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус YI хуралдаан өнөөдөр болж хотын Засаг даргад нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарыг сонгохоор нууцаар санал хураав.
Санал хураалтад НИТХ-ын нийт 45 төлөөлөгчөөс 43 нь оролцож, нэр дэвшигч С.Амарсайхан 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн, С.Мөнхчулуун 24 хүний буюу 55.8 хувийн санал авав. Ингэснээр НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барьж хүргүүлэхээр болов.
С.Мөнхчулуун НИТХ дахь МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай Улаанбаатар хот" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж биелүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.212.146)