Монголчуудад урам хайрласан бүсгүйчүүдээ цэцгийн баглаатай угтав

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д шинэ коронавирусний халдварын улмаас эмчлэгдэж байгаа 12 хүнээс хоёр нь эдгэрч эмнэлгээс гарч, монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварт өндөр үнэлгээ өгөв.

Энэхүү онцгой сайхан үйл явдал “Үндэсний эмч нарын өдөр” тохиож байгаа нь бэлгэдлийг эрхэмлэдэг монголчуудын хувьд баяр дээр баяр нэмсэн юм. Дэлхийн улс орнуудыг түгшээж буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвар бүрэн байгаа гэдгээ харуулж нотолсон Монголын эмч, мэргэжилтнүүдээс ард түмэндээ барьсан эрхэм бэлэг боллоо.

Тиймээс ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “COVID-19” цар тахлын халуун цэгт ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн болон эдгэрч эмнэлгээс гарсан хоёр монгол бүсгүйдээ амьд цэцгийн баглаа илгээж талархалаа илэрхилсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.201.95)