Ноолуур кг нь 75-80 мянган төгрөг байна
2020-03-30
Түүхий эдийн "Эмээлт" захад хонины нэхий ширхэг нь 1000 төгрөг, өлөн мөн 1000 төгрөгийн үнэтэй байна.
Ямааны арьс ширхэг нь 20 мянга, борлонгийн арьс 5000-6000 төгрөг, ноолуур кг нь 75-80 мянган төгрөгийн ханштай байна.
Адууны шир сүүлтэй нь ширхэг нь 10 мянга, адууны сүүл ширхэг нь 8000, кг нь 13 мянга, дэл кг нь 4000, цагаан адууны шир ширхэг нь 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Өвс, тэжээлийн үнэ:
Хивэг 25 кг нь 13.500 төгрөг, тонн нь 528.000 төгрөгийн үнэтэй байна.
Хорголжин тэжээл 40 кг нь 21.120 төгрөг, тонн нь 528.000 төгрөгийн үнэтэй байна.
Овъёос 40 кг нь 22.800, тонн нь 570.000 төгрөг.
Саалийн үнээний багсармал тэжээл 40 кг нь 44.000 төгрөг, тонн нь 1.1 сая төгрөгийн үнэтэй байгааг "Малчин лавлах-109" мэдээллийн төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)
ИХ УНШСАН