Хөрөнгийн биржид өнөөдөр сая ширхэг хувьцаа арилжив
2020-03-31
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 31-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 561.644.042.53 төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Хай Би Ойл" (HBO+14.54%) болон "Хөх Ган" ХК (HGN+13.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-6.35%) болон "Монос Хүнс" ХК (MFC-4.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.29 хувиар буурч 16903.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.486.922.384.948.04 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.39.85)
ИХ УНШСАН