“COVID-19” халдварын шинжилгээг зургаан эмнэлэгт хийх боломжтой боллоо

ХӨСҮТ-өөс гадна таван эмнэлгийн лабораторид коронавируст халдварын шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо хэмээн ЭМЯ мэдээлэв. Тодруулбал, ЭХЭМҮТ, Ховд, Дорнод, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид уг шинжилгээг хийх юм. Ингэснээр сорьцыг заавал ХӨСҮТ-д хүргүүлэхгүйгээр орон нутагт шинжлэх нь цаг алдахгүй арга хэмжээ авах давуу талтай болж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “COVID-19” халдварын батлагдсан 12 тохиолдол бүртгэгдээд буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)