“Моngolias next top model-2” шоуны ялагч ням гаригт тодорно
“Боловсрол” суваг телевиз дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл орчин үеийн залуусын үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг “Моngolias next top model-2” нэвтрүүлгийн ялагчийг ирэх ням гаригийн дугаарт тодруулахаар болжээ.
Тэмцээний үед шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан харамсалтай хэрэг гарч, нэвтрүүлэг түр завсарласан ч, талийгчийн гэр бүлийнхний хүсэлтээр дахин гарч эхэлсэн байна. Энэ харамсалтай хэргээс үүдэн үзэгчдийн дунд энэ удаагийн тэмцээнд ялагч тодорно, тодрохгүй гэсэн олон таамаглал байсан ч телевизийн зүгээс ялагч тодруулахаар болжээ.
Тэмцээний тэргүүн шагнал хүртэх модель 20 сая төгрөг, Итали хотын Миланы загварын агентлагтай хамтарч ажиллах гэрээ байгуулах билээ. Өнгөрсөн жил тэмцээний ялагчаар загвар өмсөгч Ц.Цэрэндолгор тодорч байсан юм.