ЭМЯ: Монголд коронавирусын халдвар авсан иргэний тоо 15 боллоо

ЭМЯ өнөөдөр буюу 2020.04.06-ны өдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс “COVID-19” халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо 15 болж байна. Үүнээс 13 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол хоёр хүн эдгэрч тусгаарлалтад байгаа" гэв. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байгаа аж. Мөн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байна гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.250)