“Монголын мистер- 2019” тэмцээний ялагчаар Э.Ганзориг тодров
2019-01-19
Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 28 дахь удаагийн “Монголын мистер- 2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн шилдгээр тус тэмцээний 2013, 2014 оны мистер Э.Ганзориг шалгарч, гурав дахь удаагаа аваргаллаа.
Тэрээр тэмцээний хамгийн хүнд жин болох эрэгтэй бодибилдинг ангиллын 85кг-ийн жинд эхлээд Монгол улсын дөрвөн удаагийн мистер Д.Бат-эрдэнэ, шилдэг тамирчин Г.Батнасан нарыг ялсан юм.
Улмаар үнэмлэхүй аваргын төлөө А.Баатар Ш.Жамц Д.Энх-эрдэнэ, Мөнх-эрдэнэ Ч.Мянганбилэг гэсэн жингийн зөрүүтэй тамирчидтай өрсөлдөж, алтан медалийн болзол хангажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.187)