“Инвескор”-ын хувьцаа эзэмшигчид пүрэв гарагт цахимаар хуралдана

 Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК энэ 4 дүгээр сарын 9-ний пүрэв гарагийн 14.00 цагт хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар хийх талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ.

“COVID-19”-ийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж, хувьцаат компаниудыг хувьцаа эзэмшигчдийн хурал болон ногдол ашиг тараах үйл ажиллагааг цахимаар явуулах талаар СЗХ-ноос гаргасан уриалга мэдэгдэл чиглэлийн дагуу ийнхүү цахим хэлбэрээр хийхээр болоод байна. “Инвескор ББСБ” ХК-иас ирүүлсэн мэдэгдлийг энд дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.229)