“АПУ”-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахимаар болно
“АПУ” ХК “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлж, эрсдлийг бууруулах зорилгоор энэ оны 4 дүгээр сарын 20-ны 14:00 цагт болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар хийхээр шийдвэрлээд байна гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тус компанийн ТУЗ 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 71 төгрөг буюу нийт 75.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсон юм. Хувьцаа эзэмшигчид цахимаар болох хуралд оролцохын тулд 4 дүгээр сарын 17-ны 00:00 цаг хүртэл компанийн www.apu.mn вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлэх юм байна. Мөн хурлын холбоос, нууц үг, хуралд оролцох, санал өгөх зааварчилгааг бүртгэгдсэн цахим шуудангаар тусгайлан хүргүүлнэ гэж тус компанийн мэдэгдэлд заасан байна. Компаниас ирүүлсэн мэдэгдлийг энд дарж үзнэ үү.
АПУ ХК 2019 оны цэвэр ашгаасаа 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
“АПУ” ХК-ийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 31-ний дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийджээ.