БХБЯ-нд 6000 ширхэг амны хаалтыг хандивлав
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн гүйцэтгэгч Чайна Тисижу Сивил Инженеринг группээс нийгмийн хариуцлагын хүрээнд Барилга, хот байгуулалтын яаманд 6000 ширхэг амны хаалт хүлээлгэн өгөв.
Энэ үеэр БХБЯ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайханаас Чайна Тисижу Сивил Инженеринг групп ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, тус амны хаалтыг шинэ короновирусний халдвартай тэмцэх үйл хэргийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт уламжлан хандивлахаа мэдэгдлээ.
Ташрамд дурдахад, БХБЯ болон харьяа агентлаг, төрийн өмчит байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж, төрийн бус байгууллагуудын албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалин болох 22 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлаад байна.