Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг түр хаана
2020-04-07
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг түр хаахаар болжээ.
Тодруулбал, тус хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажилтай холбоотойгоор ажлын өдрүүдэд буюу 4 дүгээр сарын 8-16-нд 00:00-06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.
Иймд бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас санууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.53.246)