Төгрөгийн хадгаламж буурч, валютынх өсжээ

Төгрөгийн хадгаламж энэ оны 3 дугаар сард 10.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 371.3 (3.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 465.4 (4.2%) тэрбум төгрөгөөр багассан байна. Харин валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 (0.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 789.4 (27.2%) тэрбум төгрөгөөр өслөө гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Төгрөгийн хадгаламжийн 88.1 хувь (9.4 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 11.9 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.113.135)