Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулах баримтыг прокурорт өгчээ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд  Прокурорын байгууллагын удирдах ажилтны  зөвлөгөөнд оролцож, тэдний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ илэрхийллээ.  Мөн энэ үеэр 60 тэрбум, ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой шалгалтын явцыг тодруулаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулах баримтыг прокурорт өгсөн байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Цахиагийн Элбэгдорж гадны компанитай хуйвалдан стратегийн орд газар болох Тавантолгойг 100 жилээр өгөх ажлыг зохион байгуулсан…. баримтууд нь бүгд байна.

Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)