ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 2558-аар нэмэгджээ
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдлын тоо 2558-аар нэмэгдэж, 18328 болсон гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
"ОХУ-ын 82 бүс нутагт коронавирусний халдварын 18328 тохиолдол (+ 16.2%) бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 179 хүн эдгэрснээр нийт 1470 хүн эмнэлгээс гарсан бол 18 хүн нас барж, нас барсан тохиолдын тоо 148 болсон” гэж шуурхай штабын мэдээлэлд тэмдэглэжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1335 нь Москва хотод бүртгэгджээ. Ингэснээр Оросын нийслэлд бүртгэгдсэн тохиолдлын тоо 11513 болсон байна. Тус улсын 61 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ.
Шинэ тохиолдол илэрсэн бүс нутгууд:
• Москва муж - 495
• Санкт-Петербург - 121
• Тверь муж - 44
• Краснодарын хязгаар - 41
• Доод Новгород муж - 30
• Ростов муж - 26
• Красноярскийн хязгаар - 25
• Бүгд Найрамдах Башкортостан Улс- 23
• Оренбург муж - 20
• Рязань муж - 18
• Пенза муж - 17
• Ленинград муж - 16
• Мордовын Бүгд Найрамдах Улс - 16
• Ульяновск муж - 16
• Курск муж - 15
• Кабардино-Балкарын Бүгд Найрамдах Улс - 15
• Бүгд Найрамдах Чуваш Улс - 15
• Киров муж - 15
• Тюмень муж - 14
• Хабаровын хязгаар - 14
• Владимир муж - 13
• Ставрополийн хязгаар - 12
• Воронеж муж - 11
• Тула муж - 11
• Бүгд Найрамдах Татарстан Улс - 11
• Калуга муж - 10
• Мари Элийн Бүгд Найрамдах Улс - 10
• Новгород муж - 8
• Новосибирск муж - 8
• Архангельск муж - 7
• Свердловск муж - 7
• Эрхүү муж - 7
• Иваново муж - 6
• Липецк муж - 6
• Волгоград муж - 6
• Өвөр Байгалын хязгаар - 6
• Орлов муж - 5
• Псков муж - 5
• Бүгд Найрамдах Ингушет Улс - 5
• Самара муж - 5
• Смоленск муж - 4
• Калининград муж - 4
• Ямал-Ненецийн өөртөө засах тойрог - 4
• Буриад улс - 4
• Томск муж - 4
• Приморын край - 4
• Челябинск муж - 3
• Бүгд Найрамдах Саха Улс (Якут) - 3
• Бүгд Найрамдах Карачай-Черкес Улс- 2
• Бүгд Найрамдах Чечень Улс - 2
• Саратов муж - 2
• Алтайн хязгаар - 2
• Кемерово муж - 2
• Брянск муж - 1
• Бүгд Найрамдах Карель Улс - 1
• Вологда муж - 1
• Астрахань муж - 1
• Омск муж - 1
• Магадан муж - 1
• Еврейн өөртөө засах муж- 1
• Бүгд Найрамдах Крым Улс- 1
Шуурхай штабаас мэдээлснээр, Москва хотод нэг өдрийн дотор 10, Доод Новгород мужид 3, Бүгд Найрамдах Чечень Улсад 2, Москва болон Мурманск муж, Умард Осетод тус тус нэг хүн нас баржээ.