ХӨСҮТ:Түргэвчилсэн оношлуурын шинжилгээ баталгаатай хариу болохгүйг анхаарах хэрэгтэй
2020-04-15
Г.Отгонжаргал
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн /2020.04.15/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр "Сонгдо" эмнэлэгт хоёр тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо.
Нэгийг нь "Сонгдо" эмнэлэгт нь тусгаарлаж, нөгөөг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Тэр хоёр хүнээс коронавирусний халдвар илрээгүй. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эцсийн баталгаатай хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Манайд эцсийн байдлаар баталгаажуулна. Өчигдөр тусгаарлагдсан 30 хүн байна. Шинжилгээ хийсэн хүмүүсээс вирус илрээгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.166)
ИХ УНШСАН