Гэрийнхээ бүх сөрөг муу энергийг арилгах аргууд

Бид бүхэн гэр орон болон амьдралдаа аль болох эерэг энергийг бий болгох хэрэгтэй. Гэвч та гэр орондоо эерэг энерги бий болгохоос өмнө бүх сөрөг энергийг арилгах ёстой гэдгийг мартаж болохгүй. Иймд бид та бүхэнд гэрээс сөрөг энергийг арилгахад туслах үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

Хивс рүү давс цацах

Танд шударгаар хэлэхэд энэ бол хамгийн амар хялбар арга. Та ердөө хоолны давсыг хивс рүү цацаж, нэг цагийн дараа давсыг соруулж авна. Ингэхдээ дундаж хэмжээтэй өрөөнд 3-6 хоолны халбага давс хэрэглэхэд хангалттай. Давсны талстууд байгалийн гаралтай сөрөг энергийг арилгагч гэж хэлж болно. Давс хэрэглэх нь самбар дээрх бичвэрийг шохой арилгагчаар арилгадаг шиг таны гэрийн сөрөг энергийг арилгана. Илүү дутуу хогийг хаях Хуучин сонин сэтгүүл болон бохирдож, дахиж өмсөхгүй болсон хувцаснаасаа салах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр зүйлс гэрийг сөрөг энергиэр дүүргэдэг. Хэрэглээгүй удсан зүйлсээ ч гэсэн хая.

Ширээгээ үргэлж цэвэрхэн байлга

Угаах зүйлсээ угааж, хатаагчид өлгөж тавь. Бохирдсон аяга тавгаа тэр дор нь цэвэрлэж бай. Сөрөг энерги эд зүйлсэд шингэдэг гэдгийг бүү мартаарай. Иймээс болж өгвөл гэр орноо үргэлж цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй.

Чанга дуу чимээ

Ийм учраас Хятадууд галын наадамд дуртай байдаг. Чанга дуу чимээ энергийг задалж, тараадаг байна. Байгаль эх ч гэсэн дэлхий дээрх сөрөг муу энергийг байхгүй болгох зорилгоор тэнгэрт аянга цахидаг гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг ажээ.

Шашны дуу хөгжим тоглуулах

Буддын шашны лам нар сөрөг муу энергийг арилгахын тулд ном айлддаг гэдгийг та мэдэх үү?

Харин та шашны дуу хөгжим, лам нарын ном айлдвар бүхий хуурцаг, CD зэргийг гэртээ тоглуулах хэрэгтэй. Энэ аргыг дээр дурдсан чанга дуу чимээ гаргах аргатай хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ.

Ургамлын тоог нэмэх

Ургамлууд танай гэрийн сөрөг муу энергийг арилгахад тусална. Мөн ургамлууд гэрт өнгө, амьдрал, хүчилтөрөгч болон эерэг энергийг бий болгодог. Иймд та аль болох гэртээ олон ургамал тарьж, тогтмол усалж, арчилж байх хэрэгтэйг анхаарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.210)