Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 103 болжээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад пүрэв гаргийн байдлаар “COVID-2019” халдварын лабораторийн шинжилгээгээр батлагдсан нийт 103 тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

Халдвар авсан өвчтөнүүдээс 24 хүн эмчилгээгээ амжилттай дуусгаж, эмнэлгээс гарсан бол 2 хүн нас баржээ. Одоогоор 75 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Буриад улсад тахлын голомтын хил хязгаарыг тодорхойлох, ойр хавьтлын тохиолдлуудыг олж илрүүлэх, эмнэлгийн ажиглалт, лабораторын судалгаа шинжилгээг хийх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах зэргээр цар тахалтай тэмцэх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулж байна. Өвчтөнүүдтэй ойр хавьталтай байсан 2206 хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тус улсад “COVID-19”-н халдвар авсан 15 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 37 хүн байгаагаас 25 нь 65-аас дээш насныхан аж. Харин эрчимт эмчилгээний тасагт коронавирусний халдвартай болон сэжиг бүхий тохиолдол илэрсэн 5 хүн хэвтэж байгаагаас 1 хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ.   

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад 6 клиник оношилгооны лабораторид нэг өдрийн дотор нийт 1051 хүнээс шинжилгээ авснаар нийт шинжилгээ авсан хүний тоо 13990 болсон байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.58)