Монгол Улсын 50 иргэнийг Замын-Үүд боомтоор татан авлаа
Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусний дэгдэлттэй холбогдуулан улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 57 иргэнийг өнөөдөр Замын-Үүдийн боомтоор татан авлаа.
Монгол Улсын иргэдээ татан авах ажлын дагуу улсын Онцгой комиссын ажлын хэсэг Замын-Үүд суманд дөрөвдүгээр сарын 15-нд ирж ажилласан юм.
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч, улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсгийн удирдлага, зааварчилгааны дагуу дээрх ажлыг сумын Онцгой комисс гүйцэтгэсэн юм.
Иргэдийг эх орондоо татан авах үеэр халуурсан, ханиалгасан зэрэг халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй бөгөөд иргэд 21 хоног Замын-Үүд суманд буудалд тусгаарлагдаж ажиглалтад байх болно гэж Замын-Үүдийн Онцгой комиссоос мэдээлэв.
Ташрамд дурдахад, Онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг гуравдугаар сарын 25-нд Замын-Үүд суманд нэгдсэн зохион байгуулалтын дагуу татан авч байсан.