Нийслэлд бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүд үргэлжилж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталснаар, энэ жилийн ээлжит бүх нийтийн цэвэрлэгээ энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Жилд дунджаар бүх нийтийн их цэвэрлэгээг 9 удаа зохион байгуулдаг бөгөөд Сар шинийн баярыг угтсан, Их цэвэрлэгээний 90 минут, Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ, Үндэсний их баяр наадмыг угтсан цэвэрлэгээ, Шарилжгүй Улаанбаатар 1 дүгээр, 2 дугаар үе шат, Хичээлийн шинэ жилийг угтсан, Нийслэлийн өдрийг угтсан, Халтиргаа гулгаанаас сэргийлэх, Шинэ жилийн баярыг угтаж их цэвэрлэгээ хийдэг.

Хаврын хуурайшилт үүсэж, цасанд дарагдсан хог шороо ил гарч байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ ариутгал, халдваргүйтгэл, их цэвэрлэгээ хийхийг уриалж байна. Улаанбаатарын хэмжээнд цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажилладаг бүхий л мэргэжлийн байгууллага энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг цэвэрлэнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдваргүйтгэлийг 2 дугаар сарын 8-наас эхлүүлсэн бөгөөд нийт 3 төрлөөр зохион байгуулж байна.

 

Үүнд: Нэгд. Тусгай зориулалтын 8 автомашинаар хийх халдваргүйтгэлийг 3 дугаар сарын 17-ноос эхэлж нийт 8646 км замд буюу нийслэлийн 9 дүүрэгт бүтэн 2 удаа халдваргүйтгэл хийгээд байна

Хоёрт. Бохирдол ихтэй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, сандал сүүдрэвч, далан сувгийг тусгай зориулалтын моторт төхөөрөмжөөр гар халдваргүйтгэл 4 дүгээр сарын 30 хүртэл хийх юм. Өнөөдрийн байдлаар 1,4 сая м.кв талбайг халдваргүйтгэл хийжээ.

Гуравт. Аж ахуйн нэгж байгууллагуудын гадна, дотно орчныг халдваргүйтгэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2 дугаар сарын 08-наас эхлэн, өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагыг бүрэн халдваргүйжүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.50)