“Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлд 7 том зорилт бий

 “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого - 2050” баримт бичигт Улаанбаатар болон дагуул хотуудыг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн 7 том зорилтот ажлыг хэрэгжүүлнэ.

Тодруулбал, Нэгд. Хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, соёлтой, өндөр мэдлэг чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлж, иргэн бүрийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Хоёрт. Хотыг нэгдсэн стандарттай болж иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Гуравт. Нийслэлийн байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно.

Дөрөв. Улаанбаатар хотын ирээдүйг оновчтой төлөвлөх, хот төлөвлөлтийн зөв бодлогыг хэрэгжүүлэх нь хотын хөгжлийн үндэс тул шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн бодлого шийдлийг тусгасан, төсөв хөрөнгийн зөв тооцоололтой төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлнэ.

Тав. Нийслэлийн дагуул, хаяа хот, тосгодыг худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.

Зургаа. Олон төрөлт, ухаалаг нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэл үүсэхээргүй болгоно.

Долоо. Улаанбаатар хот доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, олон төвт хотын тогтолцоо бүрдүүлэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.149.24)