Гудамж талбайд эргүүлүүд хяналт тавьж байна
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Дорнод аймгийн төв болон сумдад эргүүлүүд 10.00-20.00 цагийн хооронд ажиллаж байна.
Тухайлбал, Хэрлэн сумын зургадугаар багийн нутаг дэвсгэрт багийн ажлын алба, Авто тээврийн төв, 5 дугаар сургууль, “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, 14, 17 дугаар цэцэрлэгийн хамтарсан эргүүлүүд гарч байгаа юм.
Эргүүлүүд тухайн багийнхаа нутаг дэвсгэр дээрх хүн олноор цуглаж болох нийтийн эзэмшлийн гудамж талбай, худалдааны төвүүд орчимд хяналт хийж, амны хаалтаа зүүх шаардлага тавихаас гадна коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг түгээж байгаа аж. Аймгийн төвд анхааруулга сэрэмжлүүлгийг өдөрт гурван удаа чанга яригчаар зарлан мэдэгдэж байна. Нэг үе назгайраад байсан олон нийт анхаарал сэрэмжээ сайжруулж, амны хаалтаа тогтмол зүүхээс гадна амралтын өдрөөр ч Чойбалсан хотод хөл хөдөлгөөн бага байгаа нь сайшаалтай.