Хөдөлгөөнт эргүүл 224 байршилд ажиллаж байна

Нийслэлд хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд 2020 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд ийнхүү хөдөлгөөнт эргүүл хийж гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ойгоос гаргасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр 2019 оны энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.129.241)