“МИАТ” ТӨХК олон улсын карго тээврийн нислэг үйлдлээ

Үндэсний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөр олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдлээ.

Тус компани ийнхүү олон улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлж байна.

“COVID-19” халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа билээ. Энэ үед Ази-Европын хооронд амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл зэрэг эм, эмнэлгийн тусламжийн бараа тээвэрлэх нислэгийг амжилттай үйлдэж эхэлснийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.141.115)