УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага гаргав

АТГ, СЕХ хамтран 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан “Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Танаа” гарын авлага гаргажээ.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлж, бүртгүүлэх үүрэгтэй. Дээрх гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн болон бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, орлого, хөрөнгийг мэдүүлэхэд анхаарах асуудал, мэдүүлгийг гаргах загвар жишээ зэргийг багтаажээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг өнгөрсөн оны 12 дугаар срын 31-ний өдрийнхөөр үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигчдийн ХОМ-ийг ирэх сарын 17-19-нд https://meduuleg.iaac.mn/ системээр бүртгэх юм.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Танаа” гарын авлагыг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.108)