Хэвлэл мэдээллийн ажилтнуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв
ЭМЯ-наас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлч, зураглаач нарт "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зөвлөгөөг хүргэж байна.
Үүнд:
• Цахимаар болон зайнаас ажиллах
• Амны хаалт зүүх
• Хүнтэй 1-1,5 метрийн зайнаас харьцах
• Микрофонд нэг удаагийн уут хэрэглэх эсвэл спиртэн суурьтай уусмалаар арчих
• Бээлий өмсөх
• Мэдээ, сурвалжлагад 2 хүн явуулах
• Аль болох хүн багатай газар ажиллах
• Албан байгууллага болон гудамж талбайд ярилцлага хийхгүй байх, хийсэн тохиолдолд ярилцлагын дараа амны хаалтаа солих
• Компьютер, утас, камер, тоног төхөөрөмжийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх
• Студи, өрөө, тасалгаанд өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
• Гараа сайтар савандаж угаах (гар ариутгагч авч явах) зэргээр эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөв.