Энэ онд нийслэлд 52,8 км дугуйн зам тавихаар төлөвлөжээ
Нийслэлийн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын ажлын өнгө хучилт болон бусад ажлыг 2020 онд бүрэн хийж дуусгана.
Тус автозамын дагуу явган болон дугуйн зам тавих юм байна. Энэхүү дугуйн замыг мэргэжлийн тамирчид ч бэлтгэл хийхэд тохиромжтой байхаар тавих аж. Нийт 10 газар амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм. Ингэснээр Налайх дүүргийн иргэд эрүүл мэндээ анхаарч, дугуйгаар нийслэл хот руу орох боломжтой болно.
Цаашлаад Налайх-Чойрын автозамын уулзвараас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүр хүртэл 16.1 км дугуйн зам тавих юм.
Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотод 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын захиргаанаас 2020 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам тавихаар төлөвлөжээ.