НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа
Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ. Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан үзэж 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах саналыг боловсруулжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжсэн байна. Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.
1. Баянгол дүүрэг мандатын тоо 6
2. Баянзүрх дүүрэг мандатын тоо 10
3. Хан-Уул дүүрэг мандатын тоо 6
4. Чингэлтэй дүүрэг мандатын тоо 6
5. Сонгинохайрхан дүүрэг мандатын тоо 10
6. Сүхбаатар дүүрэг мандатын тоо 4
7. Багануур дүүрэг мандатын тоо 2
8. Баганхангай дүүрэг мандатын тоо 1
9. Налайх дүүрэг мандатын тоо 2
Эх сурвалж: news24.mn