Махны өргөтгөсөн худалдаа болно

Г.Отгонжаргал

Нийслэл хотноо махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаарх Ажлын хэсгийн ээлжит хурлаа өнгөрсөн лхагва гарагт хийхдээ энэ асуудлыг хэлэлцжээ.  Хурлаар мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн сүүлийн 14 хоногт нийлүүлсэн махны хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна.  Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт хийх үүргийг өгсний дагуу зургаан дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.90)