Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ

Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд энэ сарын 2-нд эхэлсэн бол 8-ныг дуустал үргэлжилнэ. НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган заавар зөвлөмж өглөө. 

Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа "Хархорин хүрээ", "Тэнгэр плаза", Лавай", "Сансар" худалдааны төв, "Скай хайпермаркет" дэлгүүр зэрэг нийслэлийн 24 газар гарч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.68.196)