Энхтайваны гүүрээс Баянхошууны "Хөтөл", Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтооно
2020-05-06
"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй дадлага сургуулиар маргааш нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08.00-18.00 цаг хүртэл бүрэн хөл хорио тогтооно.
Тодруулбал, тус дүүргийн нутагт дэвсгэр, нийслэлийн төвд Энхтайваны гүүрээс "Цэцэг" төв, СУИС-ийн уулзвар хүртэл, баруун чиглэлд хуучин Хүнсний I дэлгүүр, Гэсэр сүм-Тасганы овооны уулзвар, түүнээс дээш Баянхошууны "Хөтөл" хүртэл хөдөлгөөнийг хориглоно.
Хойд чиглэлд Хайлаастын уулзвар, 7 буудал, Дамбадаржаа, Япон цэргийн оршуулгын цогцолбор, Сэлбэ, зуслангийн чиглэлд Жигжидийн гүүр, Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн хөл хөдөлгөөн зогсох юм. Энэ үеэр тус дүүрэгт:
- нийслэлийн төвд "Цэцэг" төв
- СУИС-ийн уулзвар,
- Тасганы овоо, Гэсэр сүм,
- Баянхошууны "Хөтөл"-ийн давдаг,
- хойд чиглэлд Хайлаастын уулзвар,
- 7 буудал,
- Япон цэргийн оршуулгын цогцолборын уулзвар,
- зуслангийн чиглэлд Жигжидийн гүүр,
- Гүнтийн давааны пост гэсэн 9 газар хөл хориог хянах цэг ажиллаж орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.218)