Худалдаа эрхлэгчдэд мянган амны хаалт тараав
2020-05-06
"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн байдлын дэглэмийг ААН-үүд хатуу сахин ажиллаж байна. Тухайлбал, олны хөл хөдөлгөөн ихтэй байдаг худалдаа үйлчилгээний "Да Хүрээ трейд" ХХК хоёр цаг тутам ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 14 хоног тутамд халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн компаниар үйлчлүүлж, худалдааны талбайд худалдаа эрхлэгчдийн халууныг тогтмол шалган нэвтрүүлж байна.
Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд худалдаа, бизнес эрхлэгчдийг дэмжин 2 сарын түрээсийн төлбөрөө 30 хувь хөнгөлжээ. Мөн худалдаа эрхлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган мянган ам хаалтыг тараажээ. "Да Хүрээ трейд" ХХК "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин УОК-т 30 сая төгрөг хандивласан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.249.63)