Барилга, хот байгуулалтын сайд албан даалгавар гаргалаа
2020-05-06
Барилга байгууламжийн үйлдвэрлэлд, чанар аюулгүй байдлыг хангуулах, COVID-19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах талаар зарим арга хэмжээ авах тухай Барилга, хот байгуулалтын сайд албан даалгавар гаргалаа. Үүнд:
- Барилга угсралтын ажлыг ажилчдын төвлөрөл, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах,
- Ажилчдыг ажилд гарахын өмнө эрүүл мэндийн үзлэг, биеийн халуун, хамгаалалтын хувцас, ажлын хэрэгслийг шалгаж зааварчилгаа өгч байх,
- Барилгын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компани, ААН, байгууллагын ажилтнуудад ажил эхлэхийн өмнө барилгын талбайн дотоод журмыг танилцуулан ариун цэвэр, халдваргүйжүүлэлт, ариутгалын дэглэмийг хатуу сахиж мөрдөхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.27.122)