ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 200 мянга давжээ
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 11012-оор нэмэгдэж, 209688 болсон бол 34306 хүн эдгэрч, 1915 хүн нас барсан гэж тус улсын короонавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Шуурхай штабын мэдээллээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 4674 нь буюу 42.4 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод нэг өдрийн дотор 5551 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 109740 болжээ. Москва мужид 1133, Санкт-Петербургт 414, Доод Новгород мужид 262, Свердловск мужид 139, Волгоград мужид 119, Краснодарийн хязгаарт 99 шинэ тохиолдол илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. ОХУ-ын 82 бүс нутагт халдварын шинэ тохиол илэрсэн байна.
Нэг өдрийн дотор 70 бүс нутагт 2390 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнээс 1011 нь Москва хотод, 206 нь Москва мужид, 93 нь Дагестанд, 61 нь Челябинск мужид, 52 нь Киров мужийн эмнэлгүүдээс гарчээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Москва хотод коронавирусний халдвараар нас барсан 58 тохиолдол бүртгэгдсэн бол Москва мужид 9, Доод Новгород мужид 3, Владимир, Орлов, Архангельск, Ростов мужуудад тус бүр 2 хүн нас барсан байна.