Улаан талбай дээгүүр 75 байлдааны нисэх онгоц нисэж өнгөрлөө
Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан агаарын цэргийн хүчний үзүүлбэр Москва хотын Улаан талбай дээгүүр болж өндөрлөлөө.
Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн цэргийн жагсаал, “Мөнхийн хороо” явган жагсаал зэрэг олон нийтийн бүх арга хэмжээг нөхцөл байдал аюулгүй болох үед явуулна гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хожим нь тэрбээр мэдэгдэхдээ, Ялалтын баярын өдөр агаарын цэргийн хүчний үзүүлбэр болно гэсэн юм.
Улаан талбай дээгүүр 75 байлдааны нисэх онгоц болон нисдэг тэрэг нисэж өнгөрлөө.
Цэргийн тээврийн Ми-26 нисдэг тэрэг, олон зориулалттай дөрвөн "Ми-8", таван цохилтын нисдэг тэрэг “Ми-35”, мөн тооны “Ка-52” нисдэг тэргүүд Москва хотын дээгүүр нисэн өнгөрчээ. Араас нь таван “Шөнийн ангууч” “Ми-28Н” нисдэг тэрэг өнгөрчээ.
Нисэх онгоцны үзүүлбэр “А-50” тагнуулын нисэх онгоцоор эхэлж, үүний дараа “Ил-76”, "95МС" болон "Ту-160" стратегийн бөмбөгдөгч онгоцууд, "Ту-22М3" загварын бөмбөгдөгч онгоцууд нисэж өнгөрчээ. Түүнчлэн шатахуун цэнэглэгч “Ил-78” холын тусгалын бөмбөгдөгч “Ту-160” нисэх онгоцууд нисжээ.
Агаарын жагсаалыг дөрвөн "МиГ-29" үргэлжлүүлж, араас нь фронтын бөмбөгдөгч "Су-24", дуунаас хэт хурдан "Кинжал" пуужинг зөөгч “МиГ-31К” загварын дөрвөн сөнөөгч онгоц, тав дахь үеийн сөнөөгч онгоц болох дөрвөн Су-57 ниссэн байна.