АН-аас Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байгаагаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, дэд дарга Б.Жаргалан  нар  өнөөдөр мэдэгдлээ.

Монгол Улсыг мөнгө угаах, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын нэг гэж үзэн Европын Холбооны Комиссын хар жагсаалтад оруулаад байгаа юм. Тиймээс Ардчилсан намын зүгээс эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах шаадлага тавьж байгаа аж.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц шийдвэрийг Европын холбооны комисс энэ сарын 7-нд гаргажээ. Ингэснээр, манай улсад гуравдагч хөршийн бодлого, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учирч байна. Энэ жагсаалтаас яаралтай гарах ажлын баг байгуулж ажиллах шаардлагатай" хэмээв.

Монгол Улад бизнесийн орчин муудаж, бизнес эрхлэгчдийн орлого буурч, ажлын байр хомстож байгаагийн зэрэгцээ малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнэ унаж буйг АН-ын дэд дарга Б.Жаргалан тэмдэглээд, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж хар жагсаалтаас нэн даруй гарах хэрэгтэйг онцолж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)