Барилгын компаниудад "COVID-19"-ийн нөхцөлд ажиллах зөвлөмж хүргүүлэв

 

Дулааны улирал эхэлж, барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж буйтай холбогдуулан халдварт өвчний байдалд мөрдөн ажиллах журам бүхий Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар, ЭМЯ-наас COVID-19"-ийн нөхцөлд ажиллах зөвлөмжийг тус тус гарган хүргүүлээд байна. Үүнд барилгын гүйцэтгэгч компани, ААН-үүдэд:

  • Ажилчдын биеийн халууныг үзэх,
  • Хувцас солих өрөөтэй байх,
  • Гараа угаах нөхцлийг бүрдүүлэх,
  • Спиртэн суурьтай гар ариутгагчийг ариун цэврийн өрөө, хоолны газарт байршуулах,
  • Ажилчдыг ээлжээр, цөөн тоогоор хооллох,
  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах,
  • Ажлын байр, хоолны газар, ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх,
  • 1 л усанд 0.25 мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих,
  • ажлын ачааллыг зохицуулах,
  • өие засах газрыг тогтмол халдваргүйжүүлж цэвэрлэх,
  • Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах:

Ажилчдад:

  • Амны хаалт зүүх,
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх,
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх,
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч авч явах,
  • Хүн хоорондын зай барих (хоол идэх, уулзах зэрэг бүх үед),
  • Ажлын бээлий хэрэглэх,
  • Хэрэглэсэн амны хаалт, бээлийг ил задгай хаяхгүй байх,
  • Хувийн хамгаалах хэрэгслээ бусадтай солихгүй байх,
  • Агаар сэлгэлт байнга хийх,
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух,
  • Тамхи, ус, хоол ундаа хувааж хэрэглэхгүй байх,
  • Сайн унтаж амрахыг тусгажээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.17.60)