Хөдөлмөр зүтгэлээрээ Эко дүүргийн “Шилдэг эко өрх” болжээ

 

Гэр хороололд өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр цэвэр, тохилог эко орчинг бий болгож сайхан амьдрах боломж байдгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Оюунчимэгийн гэр бүлийнхэн харуулж байна.

Эко-Хан Уул дүүргийн үлгэр жишээ эко өрхүүдийн нэг Д.Оюунчимэгийн хань дархан хүний бурхан ухаанаар үндэсний өв уламжлалыг шингээсэн бүтээлийг үр хүүхэд, гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээжээ. Тэрбээр гэрийнхээ бүхий л зүйлийг өөрийн ур ухаанаа шингээж урласан нь хорооныхоо оршин суугчдад төдийгүй дүүрэг, хотдоо үлгэр дууриалал болж байна.

 

Гэрийн эзэгтэй Д.Оюунчимэг өөрийн гараар хашааныхаа тохижилтын ажлыг бүрэн хийсний зэрэгцээ төрөл бүрийн бут сөөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж өрхийн хэрэгцээгээ ханган ая тухтай амьдарч байгаа аж.

Энэ өрх айл тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг хийхэд 5 жил зарцуулсан байна. Д.Оюунчимэгийн уйгагүй хөдөлмөр, арчилгаа тордолгооны үр дүнд 10 гаруй төрлийн 100-аад мод бут тарьж, гүзээлзгэнэ, чацаргана, үхрийн нүднээс эхлээд төрөл бүрийн хүнсний ногоог стандартын дагуу ургуулан ойр тойрныхоо хамаатан, ах дүүгийнхээ хүнсний ногооны хэрэглээг хангах хэмжээний ургац авч байгаа аж.

Гэр хороололд амьдардаг айл бүр хашаагаа энэ айлын жишгээр тохижуулбал хотын төвлөрлөөс ангид гэр хороололд цэвэр цэмцгэр амьдрах боломж бүрдэх юм.

Д.Оюунчимэгээс үлгэр жишээ авч хөршүүд төдийгүй олон өрхүүд тохь тухтай амьдрах орчноо бүрдүүлэн Эко дүүрэгт эко орчинд ая тухтай амьдрахыг ХУД-ийн ЗДТГ-аас уриалж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)